Онцлох

Г.Сайханбаяр: Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна

Хуваалцах:
Г.Сайханбаяр: Шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ийн тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “0326 дугаар  ангид гарсан асуудлаар хуулийн байгууллага ажиллаж байна. Бүх мэдээллийг нээлттэй өгч байгаа. Болсон процесс, үйл явдал юу болсон, анги дээр ямар нөхцөл байдал болсон талаар олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд явуулсан хүүхдүүдийн ар гэрийнхэн асуудал тавьсан, үүнийг шийдэхээр ажиллаж байна. 0326 дугаар  анги дээр гарсан хэргийн  шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд мэдээлэх байх. Мөн тус ангийн эцэг, эхчүүдэд тухайн ангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөд явж байна. Засгийн газраас бодит байдлыг тайлбарлаж, учир шалтгааныг хуулийн байгууллага тодорхой гаргах байх. Тухайн өдрийн өглөө дөрвөн шатны ажлын хэсгүүд, ар гэрийн төлөөлөл очиж, ямар байдалтай байгааг нь харуулсан. Камерын бичлэг байгаа, түүнийг нь хуулийн байгууллага авсан. Цэргийн байранд байсан бүх камерыг хуулийн байгууллагад өгсөн. Одоо бид албан ёсны шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Гадна талдаа бие эрхтэнд нь ямар нэг өөрчлөлт байгаагүйг тухайн үед нь шалгалтын баг ар гэрийхэн нь ч харсан. Хамгийн харамсалтай асуудал бол цэргийн анги салбар дээр хүний амь эрсдэнэ гэдэг  туйлын харамсалтай зүйл, хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа хариуцлагын асуудал ярина.  Хуулиар оюутан цэргийг чөлөөнө гэсэн заалт байхгүй. Цэргийн албанд ирсэн залуучуудын 21 хувь нь оюутан байгаа.  Салбарын урсгал төсвийнхөө 80 гаруй хувийн цалинд зарцуулдаг. Барилга, байшингийн засвар шинэчлэл, урсгал засварт зориулах, , сайжруулах хэрэгцээ байгаа” гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2023-11-15 18:28:49

Байнг худал мэдээлэл бүү тавьж бай!!Иргэдийн бухимдлыг улам хүргэхээс цаашгүй

Зочин
Сэтгэгдэл бичих