
Хятадад үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн хатгалгаа дэгдэж, эмнэлгүүд өвчилсөн хүүхдүүдээр дүүрч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Энэ халдвар Вьетнамд хүрч, тус улсын хүн ам ихтэй Хошимин хотод эмнэлгүүд хүүхдүүдээр дүүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Ихэнх тохиолдолд хатгалгаа өвчнөөр хүүхдүүд өвдөж байгаа бөгөөд өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул ор хүрэлцэхгүй, эмнэлгийн хонгилд эвхдэг ор гарган хүүхдүүдийг хүлээж авч байгаа гэнэ. Энэ өвчний гол шинж тэмдэг нь өндөр халуурах, ихэнх хүүхдэд уушгинд зангилаа үүсэх шинж тэмдэг илэрч байгаа бол ханиалгах шинж тэмздэг ажиглагдахгүй байгаа аж. Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд олноор эмнэлэгт хандаж, эмнэлгүүдийн ор дүүрсэн тул хүүхдүүдийг эмнэлгийн хонгилд хэвтүүлэн эмчилж байгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Үүнээс гадна DW агентлаг Нидерландад амьсгалын замын халдвар авсан хүүхдүүдийн тоо эрс өсөж байгаа талаар мэдээлсэн байна. Азийн зарим орнуудад тархсан өвчлөл Нидерландад ч хүрсэн, энэ нь амь насанд аюултай байж болзошгүй өвчлөл гэж Нидерландын мэргэжилтнүүд мэдэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу