НИЙГЭМОнцлох

БНСУ-д 20 настай монгол залуу найзыгаа хутгалж, баривчлагджээ

Хуваалцах:
БНСУ-д 20 настай монгол залуу найзыгаа хутгалж, баривчлагджээ

БНСУ-д "Аав, ээжийг минь доромжилсон" гэх шалтгаанаар 20 настай монгол залуу найзыгаа хутгалж, баривчлагджээ.

Кёнги аймгийн Сувон хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 20 настай "Б"-г зэвсэг ашиглаж, 20 настай "А"-г гэмтээсэн хэргээр баривчлан шалгаж байна. Өнөө өглөө буюу 1-р сарын 4-ний өглөөний 04:20 цагийн орчимд "Б" нь Сөүл хотод амьдардаг найз "А"-гаа урьж, хамт архи ууж, маргалдах үедээ зэвсэг ашиглаж, гэмт хэрэг үйлджээ.

"А"-гийн биеийн байдал нь тогтвортой байгаа бөгөөд БНСУ-ын цагдаагийн байгууллага "Б"-д холбогдох мөрдөн байцаалтыг хийж байна хэмээн БНСУ-ын KBC телевиз мэдээлжээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих