Галд өртсөн иргэдэд хувцас болон ахуйн хэрэгслээр туслахыг уриалав

Хуваалцах:
Галд өртсөн иргэдэд хувцас болон ахуйн хэрэгслээр туслахыг уриалав

Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.оны нэгдүгээр сарын .24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон ноцтой осол гарлаа Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 24-ний өдрийн 01:07 цагт НОБГ-т  ирсэн бөгөөд дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Ослын газар Улсын онцгой комисс, цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд шөнөжингөө ажиллалаа.  Тодруулбал, дээрх газруудад  хамгаалалт, зохицуулалт хийж, ослын нөхцөл байдал, хохирол болоод бусад мэдээллийг тодорхой болгохоор ажиллаж байна.  Ослын газрын үзлэгийг бүрэн хийж дуустал дотогш хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байгаа юм. 

-Галд өртсөн иргэдэд хувцас болон хуйн хэрэгслээр туслахыг уриалав-

Галд өртсөн орон сууцны оршин суугчдыг зочид буудлууд руу хуваан байрлуулсан бөгөад  зарим иргэн хамаатан садныдаа очихоор явсан байна. Орон гэр нь галд өртсөн иргэдэд хувцас, ахуйн хэрэгслээр туслах сайн үйлсийг иргэд анх байрлаж байсан "Ач тус" эмнэлэг дээр өрнүүлж байна. Хагас дутуу, өмссөнтэйгээ гараад ирсэн хоршин суугчдад туслах иргэд автомашинаа Нарантуул зах орчимд орхиод "Ач тус" эмнэлэг рүү алхаж очиж байгаа юм байна. Одоо тус эмнэлэг дээр арваад иргэн тусламж үзүүлэхээр очжээ.  

Амиа алдсан гурван албан хаагч 28-30 гаруй насны залуус байжээ 

Ахуйн газ дэлбэрэсний  улмаас 60 айлын орон сууц галд өртөж, 1000 гаруй айлын цахилгаан тасарсан байсныг буцааж холбсон бол одоогийн байдлаар  нийт 20 гаруй автомашин галд өртөөд байгаа ба  сураггүй болсон иргэдийн тоог хараахан эцэслээгүй байгаа ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ГССҮТ болон Түлэнхийн төвд 15 хүнийг хүргэж, таван иргэн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Хамгин харамсалтай нь ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван албан хаагч амиа алдсан ба тэд 28-30 нсны залуус байсан бөгөөд Онцгой байдлын албанд 4-7 жил  алба хаажээ. 

Дүнжингарав, Е Март, Нарантуулын замаар жолооч нарыг зорчихгүй байхыг анхаарууллаа

Томоохон хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан. Иймд

  • Дүнжингарав худалдааны төвийн баруун улзвараас зүүн чиглэл,
  • Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл,
  • Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийн хаажээ. Эдгээр чиглэлийн замыг нээгээгүй байгаа тул жолооч нарыг зорчихгүй байхыг анхааруулж байна.Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас хамтран явуулж байна.
  •  
  • С.Амарсайхан:  Газ тээвэрлэгч автомашин зориулалтын савтай байсан эсэхийг шалгаж тогтооно

УОК-оос өгсөн мэдээллээр, БЗД-ийн 26 дугаар хороонд гарсан дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсанаас гадна  11 иргэн түлэгдсэн гэлээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: “Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ионкс хүчтэй дэлбэрлэлтийн улмаас 30-40 метр зайд шидэгдсэн. Газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан эсэхийг шалгаж тогтооно..Газ тээвэрлэж явсан автомашин Патрол маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас газ дэлбэрсэн гэлээ. 

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих