НИЙГЭМОнцлох

Сайд нараар ахлуулсан шуурхай бүлгүүд малчдад туслахаар хөдөлжээ

Хуваалцах:
Сайд нараар ахлуулсан шуурхай бүлгүүд малчдад туслахаар хөдөлжээ

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

May be an image of 1 person and text that says 'E 430 128'

May be an image of 2 people, snowplow, arctic and text


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих