
Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 сүргийн манлай бүртгүүлсэн байна. Улмаар урьдчилан бэлтгэсэн хэмжээсийн таван зам дээр сэрвээний өндрийн хэмжилт хийлгээд тэнцсэн хурдан буянгууд гарааны зурхай руу хөдөллөө.
Хүй 7 худагт өглөөгүүр бороо орсон учраас зүлэг ногоо чийгтэй таатай уур амьсгалтай байна. Өнгөрсөн жилийн түрүүлсэн азаргаас бусад бүх алдартай хурдан хүлгүүд энэ насанд уралдаж байна гэж хурдан морь тайлбарлагчид мэдээлж байна. Яг одоо хурдан азаргууд барианы зурхай руу эргэж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу