Модель Мүн Габи жүжигчин Жон Ү Соны хүүхдийг төрүүлсэн мэдээ дуулиан тарьсаар байна

Хуваалцах:
Модель Мүн Габи жүжигчин Жон Ү Соны хүүхдийг төрүүлсэн мэдээ  дуулиан тарьсаар байна

  Модель Мүн Габи жүжигчин Жон Ү Соны хүүхдийг төрүүлсэн мэдээ БНСУ-д дуулиан тарьсаар байна. Жон хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралын зардлыг нь даана гэдгээ мэдэгдсэн ч модель бүсгүйтэй гэрлэхгүй, гэрлэх бодолтой ч байгаагүй гэдэг нь ил болсон.

Тэд анх 2022 онд хувийн арга хэмжээн дээр танилцсан бөгөөд харилцаагаа үргэлжлүүлсээр 2023 оны зургадугаар сард Мүн Га Би жирэмсэн болсон байна. Жун Ү Сун хүүхдийнх нь аав мөн эсэхээ мэдэхийн тулд эцэг мөн болох эсэх шинжилгээ хийлгэж, үүний дараа хүүхдийнхээ санхүүгийн асуудлыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн гэж мэдээлж байна.

Мөн тэд ирээдүйн төлөвлөгөөний талаар олон удаа ярилцсан бөгөөд Мүн Га Би гэрлэхийг хүссэн боловч Жун Ү Сун гэрлэхийг зөвшөөрөөгүй нь магадгүй түүний олон нийтийн сүлжээнд пост гаргах шалтгаан болсон байж болзошгүй юм.

Жун Ү Сун хүүхдийнхээ өмнө эцгийн хувьд хариуцлагаа бүрэн хүлээж, чадах бүхнээ хийх болно гэж мэдэгджээ.

1973 онд төрсөн жүжигчин Жун Ү Сун 1994 онд урлагийн ертөнцөд хөл тавьсан бол 1989 онд төрсөн загвар өмсөгч Мүн Га Би 2017 онд телевизийн дэлгэцээр анх гарч байжээ.

https://www.straitstimes.com/life/entertainment/k-actor-jung-woo-sung-admits-to-fathering-model-moon-ga-bis-child

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих