
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш”-ийн үүдэнд мэдэгдэл хийв. Эл мэдэгдэл нь тус үйлдвэрийн түлшнээс гарч Улаанбаатарыг бүрхсэн утаанаас хэд дахин илүү улс төрийн утааг уугиулчихлаа. Юм юм ч өрнөх төлөвтэй болоод явчихлаа.
Улаанбаатарчууд утаагаа нэг юм үүрээд, хордоод яваад байгаа. Улс төрийн энэ утаагаа Ерөнхий сайд нь, улс төр нь харин үүрч, хордлогоо давна гэхэд амаргүй нөхцөл харагдаж байна. Л. Оюун-Эрдэнэ хэллээ. Пунцагийн Цагаан жагсаал санхүүжүүлж байгаа гэж шууд хэллээ. Хүүтэйгээ гэсэн. Мөн дотоодын цэргийн командлагч, генерал Р. Чингис, дүү Р. Саруулын хамт мөн санхүүлжүүлж байгаа гэж ил тод илтгэв. Ингээд удахгүй болох гэж байгаа “Засгийн газар огцор” жагсаалын санхүүжүүлэгчдийг шууд зарлалаа. Идэр сумын харьяат генерал Рэнцэндоржийн Чингис гэх нь халаг, маш тодорхой орон даяар зарлалаа. Пунцагийн Цагаан ийм ёс суртахуунтай хүн байжээ, Цагдаагийн толгойд сууж байсан Р.Чингис ийм хүн юм байжээ гэж бодохоос илүү тэд яагаад жагсаал санхжүүжүүлж байна гэдэг сонин. Л.Оюун-Эрдэнэ мөн хэлсэн. Ганц мод Гашуун сухайтыг холбохтой холбоотой гэсэн. Ц.Элбэгдорж удахгүй ирж, толгой тархи эргүүлэх зүйл ярина гэлээ. Түүний ирэхийг угтуулж эдгээр явдлууд болж байгаа гэж барим тавим хэллээ.
Цэдэвдамбын Оюунгэрэл өчигдөр Л.Оюун-Эрдэнийг нэг сонин юм ярьлаа гээд цахимд суусан. Тэр юу гэсэн гэхээр, Монголын бүтээн байгуулалт, эрх ашигтай холбоотой бичиг баримтыг Ерөнхий сайд Шанхайд явахдаа олж ирсэн гэсэн утга бүхий зүйл ярьсан нь анхаарал татаж байна гэж мэдэгдэв. Тусгаар улсын эрх ашиг бүхий бичиг сачиг, баримт хэлэлцээ яагаад өөрсдөд бус, гадаадад байсанд их учир байна гэж түүний яриад байгаа тун ортой. Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг Таван толгойг авах гэдэг. Одоо Чайна энержитэй хийсэн хэлэлцээр, хийх гэж байгаа бүтээн байгуулалтад тэр өмнийн буруутай, Хөхөөгийн Ганболд тэргүүт хүмүүс тэрхүү урдаас олж ирсэн бичиг баримтыг үзэглэсэн байна гэж мэдэгдээд байгаа юм. Ц.Оюунгэрэлийн хэлээд байгаачлан ийм сонин сонин өнцгүүд харагдах. Тэгтэл Хуулийн сайд Оюунсайханы Алтангэрэл “түүгээр” асуудлыг шийдлээ гэж шүүхийнхнийг буруутгалаа. Ингэж түргэн шийддэгийг харлаа.
Шүүхэд нөлөөлөл байдаг эсэхийг мэдэхгүй явж гээд Ц.Нямдорж Н.Энхбаярыг баригдахад мэдээгүй гэдэг жишээн дээр ярив. Тэгээд нөлөөлөл ордог шүүхийнхнийг засах хууль өргөн барихаа мэдэгдлээ. Нэр бүхий сэтгүүлч О.Алтангэрэлийн цахимд бичсэнийг баримтжуулаад, алим модноосоо үл хол унана, Алтангэрэл Женкогоосоо хол үл унана гэж бичсэн харагдана. О.Алтангэрэлийн үг дотор Засгийн эсрэг, АТГ-ын эсрэг шүүхийн нөлөөлөл байдгийг П.Цагааны баривчлагдахыг цуцалсан шүүхийн жишээнээс харлаа гэсэн утга буй. Хууль зүйн сайд нээлт хийсэн байна. Одоо Ерөнхий сайдтайгаа хамтарч шүүхийнхэнтэй үзэх нь тодорхой боллоо. Бүтээсэнийг бус, бүтээсэнийг нураагчтай тэмцэх утгыг Хуулийн сайд ойлгон бодвол өөрийн нь болоод , Монголын хэтэд тустай даа. Ерөнхий сайд мөн хэлсэн. Цахиагийн Элбэгдорж , түүнийг тойрсон хүмүүст шүүх ер очдоггүй, тэднийг яадаг ч үгүй гэж мэдэгдэв. Дээд шүүхийн дарга Д.Ганзоригийн нэрийг цохоод, түүний шүүхийнхэн Ц.Элбэгдоржийн эсрэг ажилладаггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр арван жил болж байна. Ард түмэн та нар тунгаа даа гэж учирлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ийм олон асуудлыг ярьлаа. Тэр өнгөрөгч сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг бүх буруутнаар тодруулан улс төр хийсэн. Сонгуульд ялсан. Одоо дахиад Ц.Элбэгдоржтойгоо зууралдаж эхэллээ. Одоо ямар ялалтад хүрэх юм бол. Ер нь бол, Ц.Элбэгдорж ирж бусдын толгой эргүүлэхээсээ өмнө Л.Оюун-Эрдэнэтэй теле ярилцлагад ор. Ерөнхий сайд ирэх гэж байгааг нь мэдсэн юм чинь Үндэсний телевизэд захиалга өгөөд, Ц.Элбэгдоржоо мадлахдаа бэлдвэл таарна. Энэ л онох нь. Нэг нь гадаадад байбл гэж, нөгөөх нь энд Монголын дайсан гэж хичнээн ярих юм. Аа тийм, 34 хувиа төрд өгөхгүй гэж байгаа хүмүүс өөртэй нь, Засагтай нь үзээд, тэрсээд байгаа утга Л.Оюун-Эрдэнийн үгийн утгууд дотор бий. П.Цагаан бол өгнө гээд байх шиг байсан. Тэгэхээр өөр хүмүүс байна гэсэн үг юм болов уу. Асуулт маш их. Тэр Ц.Оюунгэрэлийн хэлээд байгаа урдаас олж ирсэн гэдэг баримт бичиг үнэхээр Монголд үгүй юу гэдгийг нягтлаж яривал зохино.
/З.БАЯР/





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу