
11 настайдаа ТҮЦ-ээс ундаа хулгайлж, 8 жилийн хорих ял авсан А.Чингүнжав гэх залуугийн кэйс олны анхаарлыг татаад байна. Тэрбээр одоо 36 настай бөгөөд "Аминзул" гэх онлайн дэлгүүрийг гэр бүлээрээ ажиллуулан амьдарч байгаа юм.
А.Чингүнжав хэвлэлд болон олон нийтэд ам нээсэнтэй холбогдуулан зарим хүмүүс түүнийг 2019 онд Вьетнам Улсад хулгай хийсэн хүн тул итгэж болохгүй гэх мэтээр буруутгаад байна.
Энэ талаар А.Чингүнжав "Намайг дэмжиж байгаа монголын ард түмэнд баярлалаа. Намайг одоо буцааж харлуулж байгаа маш олон хүмүүс байгаа. Хулгайч байсан гэх мэт. Би тийм байсан уу, байсан. Надад айж, ичих зүйл огтоос байхгүй. Би хэн байгаад хэн болохоо л би харуулъя гэж хичээж байна. Намайг дэмжиж байгаа энэ олон хүний итгэл найдварыг би алдахгүй улам хичээх болно оо. Энэ хараал идсэн нийгмийн нэг хэсэг байх хугацаанд их юм сурлаа. Одоо юу хийж чадахаа харуулж явна аа. Итгэл найдвар өгч байгаа та бүхнийхээ итгэлийг алдахгүйг улам хичээх болно оо.
Одоо хэн болсон, хойшдоо хэн байх энэ бүх хугацаанд хэн болж ирэв энэ л чухал. Энэ бохир нийгэмд олж авсан, мэдсэн, сурсан бүхнээ зөв зам руу чиглүүлээд харвал ямар их боломж байдгийг ардах залуустаа харуулъя бас өөрөө би энэ бүх зовлон зүдгүүр туулсаар ирсэн болохоор ийм байдал руу орох эрсдэлтэй залуустаа бас үлгэрлэх нь миний зорилго. Хэн байсан чинь хамаагүй, хэн болох нь чухал. Юу хийсэн нь хамаагүй, юу хийх нь чухал" хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
кк 2025-02-05 04:36:29
Сайхан малнууд шүү гоё юм яриул тэгээд хулгайч биш болчих уу гадаад хулгай хийнэ монгол хүн нохой орохгүй гэж удахгүй бичиж тавих байх дэлгүүр ухаад яваад пиздааг тэгээд яах уу бас халаас ухна тэгээд юмаа алдхаараа хэдэн хулгайчаа алах юмсан гэнэ
Зочин 2025-02-04 22:34:55
Tewchertei zorigtoi zalu bna amjil aimdraldan amjilt hvsii
Би 2025-02-04 21:58:43
Нүүрс хулгайлаагүй байлгүй дээ
Amjilt 2025-02-04 21:29:17
Undaa hulgailaad 10n jil ugdug 10 han nastai hvvhed. Iim niigem udii hvrtelee ingej tesej amidarsand bayr hvrgie. Ter vietnamn hulgai hiinvv esul uridana ymr bsn ymar hamatain bee??! Ene hvn odoo ingeed zuv hvn bolie, amidral hicheey gd bhd. Ta nar bas 10n nastaidaa ene hvnii amidraliig tuulai vz tgd daraana ahiad niigemd adlagdaad vz! 3han Say bj negendee jaahan hairtai bai! Btgi iim hvn bus bai! Amjilt zaluu mine!
Зочин 2025-02-04 20:32:49
Дүү минь улам хичээгээрэйчи чаднаа амжилт хүсье
Зочин 2025-02-04 19:56:20
Засарчаасай даа. Гэхдээ удам энэ тэр нөлөөлдөг юм болов уу. 70 гаруй насны рецедивист хулгайч бэр эгч маань лав засраагүй, бүр зээгээ дагуулсан явж байгаа бичлэг байсан. Одоо ч харьцахгүй байгаа л даа. Засрая гэж хичээж байгаа бол сайн л биз дээ. Нийгэм хүнд үеийн золиосууд л даа энэ залуугийн үеийнхэн
Зочин 2025-02-04 19:22:20
Ухаантай хүү бн өнгөрсөндөө гэмшиж өөрийгөө олохыг хичээж явна хөөрхий.хэцүү нийгэмд зовж зүдэрч өдийг хүрсэн монголын минь ирээдүй болсон хүүг бүү шүүмжил .одоо ч бас татаад авах хүнгүй буруу замаар явж бгаа хүүхдүшд зөндөө бгаа.бүгдээрээ тэр хүүхдүүдэд санаа тавих нь чухал. Гэвч тийм сэтгэлтэй хүмүүс хэр бэ гэдэгт л эргэлзэж бн
Зочин 2025-02-04 19:08:14
Buruu ch bnuu zuwch bnuu hench heniig shvvh erh bhkv shvv ene boginohon amidrald
Зочин 2025-02-04 16:31:52
Ийм орчинд ингэж өссөн хүн хэзээ ч өөрчилөгдөхгүй ээ! Уран ярьж толгой эргүүлж буруу юмаа хийсээр дуусна!
Зочин 2025-02-04 16:30:47
Мундаг хүүд амжилт хүсье өшөө ихийг харуулаад өг эрүүл энхтйг хүсье
hudalch 2025-02-04 16:15:26
tgd yagad zasrahgui vietnamd ochood hulgai hiichveee
Батмөнх 2025-02-04 16:02:16
Мундаг ухаантай залуу байна амжилт хүсэье