Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Н.Учрал сайд мэдээлэл өгөв.
Тэрбээр "1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авах хүсэлтэй 481.809 иргэн байна. Харин 22.242 иргэнийхээ хадгаламжийн дансанд, 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл түгржрэл, агаарын бохирдлыг бууруулахад ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг хандив өгөх санал өгсөн байна. Иргэд 1072 хувьцааны санал асуулгад оролцоогүй бол 100 мянган төгрөгийг данс руу нь хийнэ. Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, хандивлах хүсэлтэй иргэд рүү зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах мессеж явуулна.
Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолд зарцуулж, хувь нэмрээ оруулах боломжтой. Үүнийг хэвшүүлэх эхний санал асуулга амжилттай боллоо. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголт хийсэн" гэв.




























































































