
Ой хээрийн түймрийн үеэр зарим сайд, дарга нар Хойд бүсийн чуулганд онгоцоор очсон нь тодорхой болоод байна.
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ сарын 28-нд Булган аймагт зохион байгуулсан билээ. Тус чуулганд Засгийн газрын гишүүд оролцсон юм. Яг энэ үеэр Богд ууланд түймэр гарч, иргэд сайн дураараа ус хүргэж өгч туслан онцгой байдлын алба хаагчид шөнөжин ажиллаж унтраасан билээ. Тухайн түймрийг унтраахад яагаад нисдэг тэрэг, эсвэл дрон ашиглаагүй талаар нийгэмд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд "Сайд нар Булган руу онгоцоор очсон тул Богд уулын түймрийг унтраахад хүндрэл үүссэн" гэх хардлага гарсан юм.
Энэ талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй. Тодруулаад хариу хэлье" хэмээсэн ч одоогоор хариу өгсөн зүйл алга байна. Мөн энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Ямар сайд нар онгоц ашиглаж явсныг би мэдээгүй. Хилийн цэргийн, батлан хамгаалахын, онцгой байдлын онгоцыг хуулийн дагуу төрийн ажилд ашиглах эрхтэй" хэмээсэн юм.
Тухайн Хойд бүсийн чуулганы үеэр Хилийн цэргийн онгоц байсан нь тодорхой болоод байгаа бөгөөд энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Би автомашинаар очсон. Хилийн цэргийн онгоцыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд орон нутгаар томилолтоор явах үедээ ашигладаг" гэжээ. Тухайн бүсийн чуулганд С.Бямбацогт сайд үнэхээр автомашинаар очсон юм бол тухайн үед тус онгоцыг ашиглах эрхтэй ганц хүн тэнд байсан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Бусад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан нар тус чуулганд оролцоогүй билээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-04-30 22:02:28
Бямбацогт онгоцоор очсон байсан.
Зочин 2025-04-30 17:57:47
Яадгийм ажил хийж яваа сайд эрхтэй гоншигонх юмаа олж гэнэ