Монгол Улсад шинэ Засгийн газар бүрдэх гэж буй энэ үед улс төрийн тохирооны цаана мэргэжил, боловсролын бодит суурь хэрхэн тусаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татдаг. Хэрэв УИХ-ын гишүүдийг зөвхөн мэргэжил, боловсролын чиглэлээр нь ангилж, нам харгалзахгүйгээр ямар яаманд ажиллах нь илүү оновчтой байх вэ? хэмээн сонирхвол нэгэн сонирхолтой зураглал гарч ирж байна.
Жишээлбэл:
• Эдийн засагчид, санхүүчид — Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар зэрэгт төвлөрч чадна.
• Инженерүүд — Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбаруудад илүү тохиромжтой.
• Эрх зүйч, хуульчид — Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцаа, Нийгмийн хамгаалал, боловсролын бодлогын орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.
• Багш, боловсролын суурьтай гишүүд — Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлогын төвд байх учиртай.
• Эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд — Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн нүдээр удирдах боломжтой.
• Сэтгүүлч, соёлын зүтгэлтнүүд — Соёлын яам, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд хүч нэмэх бүрэн боломжтой.
• Улс төр судлаачид, олон улс судлалын мэдлэгтэй хүмүүс — Гадаад харилцаа, Стратегийн бодлого, Судалгаа төлөвлөлтийн төвд нэн хэрэгтэй.
Өнөөдөр УИХ-ын 126 гишүүнээс:
• 30 эдийн засаг, санхүүгийн суурьтай,
• 17 инженер мэргэжилтэй,
• 17 эрх зүй, хууль зүйн чиглэлээр төгссөн,
• 8 гаруй нь багш, боловсрол судлалын чиглэлтэй,
• 5 эмч, эрүүл мэндийн боловсролтой,
• үлдсэн хэсэг нь сэтгүүлч, улс төр судлаач, олон улс, бизнес, хүний нөөц, байгалийн ухааны чиглэлийн суурьтай байна.
Хэрвээ “мэргэжлийн засаг” зарчмаар хуваарилах аваас УИХ-ын гишүүдийн 70–80 хувь нь тодорхой яамдад шууд чиглүүлэгдэж ажиллах боломжтой харагдаж байна. Ийм жишиг улс төрөөс хараат бус, бодлогын тууштай байдал руу нэг алхам ойртож болох ч улс төрийн реализм, парламентын эрх мэдэл гэсэн том асуудлууд бодитоор үргэлж байсаар байна.
1. Гадаад харилцааны яам
Г.Тэмүүлэн – ОУ-харилцаа
П.Наранбаяр – Олон улс судлаач
У.Отгонбаяр – Улс төр судлаач
А.Ундраа – Физикч (инновац, гадаад хамтын ажиллагаа)
Ж.Галбадрах – Физикч
2. Батлан хамгаалахын яам
Н. Номтойбаяр, Л.Соронзонболд, Д. Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан зэрэг хуульч, инженер, улс төр судлаачид нөөцөнд харьяалагдаж болох ч шууд онцгойлон тохирох боломжгүй юм.
3. Боловсрол, шинжлэх ухааны яам
Г.Хосбаяр – Багш
Ц.Мөнхтуяа – Багш
П.Батчимэг – Багш
Ц.Сандаг-Очир – Багш
Н.Батсүмбэрэл – Багш
Ц.Идэрбат – Багш
П.Ганзориг – Математикч
Т.Аубакир – Эрх зүйч (Боловсролын эрх зүйн бодлогын чиглэлд)
О.Ариунзаяа – Улс төр судлаач (Бодлого боловсруулалт)
4. Соёлын яам
М.Нарантуяа-Нара – Дуучин
Б.Жавхлан – Эдийн засагч (Соёлын салбарын эдийн засаг)
Ж.Баясгалан – Жүжигчин
Х.Баттулга – Зураач
М.Сарнай – Дизайнер
Л.Энх-Амгалан – Сэтгүүлч
5. Эрүүл мэндийн яам
Б.Бейсен – Эмч
Ц.Туваан – Эмч
Т.Мөнхсайхан – Эмч
Ж.Чинбүрэн – Эмч
Д.Ганмаа – Эмч
6. Хууль зүй, дотоод хэргийн яам
О.Алтангэрэл – Хуульч
П.Мөнхтулга – Эрх зүйч
С.Эрдэнэболд – Эрх зүйч
Х.Тэмүүжин – Хуульч
Э.Бат-Амгалан – Эрх зүйч
Ж.Энхбаяр – Эрх зүйч
Г.Дамдинням – Эрх зүйч
Б.Баярбаатар – Эрх зүйч
Х.Баасанжаргал – Эрх зүйч
О.Номинчимэг – Эрх зүйч
Б.Пунсалмаа – Эдийн засагч (хууль-эдийн засгийн холбоос)
С.Амарсайхан – Эрх зүйч
П.Сайнзориг – Эрх зүйч
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Б.Уянга – Геологич
Ж.Золжаргал – Инженер
Ч.Анарт – Инженер
М.Бадамсүрэн – Инженер
Г.Лувсанжамц – Инженер
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Н.Алтаншагай – Нийгмийн ажилтан
О.Саранчулуун – Нийгмийн ажилтан
Б.Хэрлэн – Сэтгэл судлал
С.Зулпхар – Социологич
9. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Л.Энхнасан – Аялал жуулчлал
М.Мандхай – Улс төр судлаач (байгаль орчны бодлогын чиглэлд)
С.Одонтуяа – Эдийн засагч (экологийн эдийн засаг)
10. Барилга, хот байгуулалтын яам
Л.Гантөмөр – Инженер
Б.Чойжилсүрэн – Инженер
Ж.Бат-Эрдэнэ – Инженер
Д.Батлут – Инженер
М.Энхцэцэг – Инженер
11. Зам, тээврийн хөгжлийн яам
Х.Жангабыл – Инженер
Д.Ганбат – Инженер
С.Лүндэг – Инженер
Х.Болормаа – Инженер
Ц.Даваасүрэн – Инженер
12. Эрчим хүчний яам
Д.Цогтбаатар – Санхүүч
Д.Энхтүвшин – Санхүүч
Ж.Батжаргал – Эдийн засагч
Х.Ганхуяг – Эдийн засагч
Н.Наранбаатар – Эдийн засагч
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
М.Ганхүлэг – Маркетинг
Б.Тулга – Хэрэглээний математикч
Ж.Альдаржавхлан – Нягтлан бодогч
Г.ОЧИРБАТ – Нягтлан бодогч
14. Сангийн яам
Ц.Мөнхбат – Инженер
С.Ганбаатар – Инженер
Ш.Бямбасүрэн – Эдийн засагч
Б.Батбаатар – Эдийн засагч
Б.Бат-Эрдэнэ – Эрх зүйч
Р.Эрдэнэбүрэн – Хуульч
Д.Батбаяр – Эдийн засагч
15. Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Э.Одбаяр – Эдийн засаг судлаач
Л.Оюун-Эрдэнэ – Сэтгүүлч
Х.Номтойбаяр – Улс төр судлаач
16. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ЗГХЭГ-т харьяалуулах)
С.Цэнгүүн – Бизнесийн удирдлага
Д.Үүрийнтуяа – Бизнесийн удирдлага
Ч.Ундрам – Бизнесийн удирдлага
Г.Ганбаатар – Бизнесийн удирдлага
17. Эдийн засаг, хөгжлийн яам
О.Цогтгэрэл – Эдийн засагч
Б.Түвшин – Эдийн засагч
С.Бямбацогт – Эдийн засагч
З.Мэндсайхан – Эдийн засагч
Э.Болормаа – Эдийн засагч
Б.Заяабал – Эдийн засагч
Б.Мөнхсоёл – Эдийн засагч
Р.Сэддорж – Эдийн засагч
Ч.Номин – Эдийн засагч
Э.Батшугар – Эдийн засагч
Ж.Ганбаатар – Эдийн засагч
Л.Соронзонболд – Эдийн засагч





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу