УЛС ТӨРНИЙТЛЭЛ

Экс ерөнхий сайд хаашаа ч зугтаагүй, ажлаа л хийж явна

Хуваалцах:
Экс ерөнхий сайд хаашаа ч зугтаагүй, ажлаа л хийж явна

Монголын улс төрийн орчинд “зугтсан”, “тэрсэлсэн”, “урвасан” гэх цол гуншингууд шуугиантай дагалддаг ч тэдгээрийн цаад утга, жинхэнэ учир шалтгаан төдийлөн анзаарагддаггүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт НҮБ-ын уур амьсгалын хуралд оролцохоор АНУ-ыг зорьсон. Харин үүний дараахан түүнийг ээлжит бус чуулганаас “зугтсан”, “бүх зүйлийг орхиод явсан” гэх шүүмжлэлүүд хөвөрч эхлэв.

Гэвч анхаарч харвал энэ бол зугтах шалтгаан биш, харин ч асуудалд “нүүр тулах” олон улсын индэр дээр Монголын дуу хоолойг хүргэх алхам байж болох юм. Тэр зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярихаар биш, ардчилал, цахим засаглал, ил тод байдал, байгалийн баялгийн шударга хуваарилалт зэрэг дотоодын том реформуудыг олон улсын тавцанд ойлгуулж, хамтын ажиллагаа татах зорилготой явсан байж болох нөхцөл ажиглагдаж байна.

Түүнийг байхгүй үед улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж, эрх баригч МАН-ын дотоод зөрчил ил болж, сөрөг хүчний дуу хоолой нэмэгдсэн нь анзаарагдана. Гэвч энэ бүгдийг харьцуулж үзвэл, Л.Оюун-Эрдэнэ бол улс төрөөс зугтсан нэгэн биш. Харин ч дотоод хямралыг олон улсын индэрт тайлбарлаж, улсаа хамгаалах “дипломат давхар фронт”-д хүч нэмсэн ч байж болох юм. Тэр үнэхээр зугтсан уу, эсвэл үүргээ гадаадад үргэлжлүүлж гүйцэтгэж байна уу?


Хуваалцах:
0Хаха
4Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх