Алжирын боксчин Иман Хелиф боксоор хичээллэхээ больжээ

Хуваалцах:
Алжирын боксчин Иман Хелиф боксоор хичээллэхээ больжээ

Алжирын боксчин, Олимпын аварга Иман Хелиф жендерийн дуулианы дараа боксоор хичээллэхээ больсон тухай түүний менежерээр ажиллаж байсан Нассер Йесфах ярьжээ.

Хелиф болон Тайванийн Лин Юйтин нар Парис-2024 Олимпын наадмын боксын 66кг ба 57 кг-ийн жингүүдэд түрүүлсэн билээ. 2023 оны ДАШТ-ий үеэр тэдний биед тестостерон их хэмжээгээр илэрсний улмаас хүйсийн сорилд тэнцээгүй боловч Олимпын тоглолтод оролцуулсан.  

Энэ оны хоёрдугаар сард Олон улсын боксын холбоо хоёр боксчныг олимпод оролцуулсан талаар Швейцарын Ерөнхий прокурорт гомдол гаргана гэсэн юм. Харин Хелиф өөрийнх нь талаар илт худал, үндэслэлгүй, гутаан доромжилсон мэдэгдэл гаргасан IBA-гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаагаа мэдэгдсэн төдийгүй 2028 оны Лос-Анжелесийн олимпоос хоёр дахь алтан медалиа авна гэж байв.  

 Йесфахын ярьснаар  “Иман боксын ертөнцийг орхилоо. Тэр бүхнийг хаясан. Олимпын үеэр болсон явдлаас хойш Иман боксоор хичээллэхгүй байгаа. Хэрвээ мэргэжлийн боксод шилжих аваас дахиад л өмнөх шиг сорилтыг туулахад хүрнэ” гэжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих