
Кофе нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг ундааны нэг бөгөөд физиологийн хувьд ч хэмжигдэхүйц нөлөө үзүүлдэг. Хоол тэжээлийн мэргэжилтэн Никола Людлам-Рейн хэлснээр тухайн өдөр хэдэн цагт кофе уусан нь эрүүл мэнд, нойрны чанарт ихээхэн нөлөөлдөг байна.
Людлам-Рэйн "Хэрхэн хэт боловсруулсан хоол идэхгүй байх вэ" номондоо тухайн өдрийн анхны кофегоо сэрсний дараа биш 9:30-11:30 цагийн хооронд уухыг зөвлөжээ. Энэ үед биеийн байгалийн кортизолын түвшин буурч, кофейн нь өдөөгч нөлөөгөө нэмэгдүүлэх боломжийг олгодог байна.
Өглөө кофе уух нь анхаарал төвлөрөлт, сэтгэл санаа, эрч хүчийг сайжруулдаг бол өдрийн цагаар уух нь хүний биед сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэнэ. Кофеин нь биед таваас зургаан цагийн турш идэвхтэй байдаг тул 15 цагаас хойш кофе уухгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Нэг аяга кофенд ойролцоогоор 70-150 миллиграмм кофейн агуулагддаг ч кофеингүй кофенд 2-5 миллиграмм агуулагддаг байна. Кофе нь исэлдэлтийн стресс, үрэвслийг багасгахад тусалдаг антиоксидантуудын гол эх үүсвэр бөгөөд анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулдаг. Урт хугацааны хэрэглээ нь Альцгеймер, Паркинсоны өвчний эрсдэлийг бууруулдаг. Кофе нь бодисын солилцоо, өөхний шаталтыг бага зэрэг нэмэгдүүлж, тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулан жингээ барихад хувь нэмэр оруулдаг.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу