Трампын худалдааны татварыг хэрэгжүүлснээс 14 автомашин үйлдвэрлэгч 12 тэрбум долларын хохирол амсжээ

Хуваалцах:
Трампын худалдааны татварыг хэрэгжүүлснээс 14 автомашин үйлдвэрлэгч  12 тэрбум долларын хохирол амсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны татварыг хэрэгжүүлснээс хойш дэлхийн 14 автомашин үйлдвэрлэгч бараг 12 тэрбум долларын хохирол амссан бөгөөд оны эцэс гэхэд илүү их алдагдал хүлээх төлөвтэй байна гэж “Wall Street Journal” мэдээлжээ. Дөрөвдүгээр сард Трамп 185 улс орон, нутаг дэвсгэрт чиглэсэн шинэ тарифын тухай зарласан.

Дөрөвдүгээр сарын 5-наас импортын бүх тээврийн хэрэгсэл, эд ангиудад бүх нийтээр 10 хувийн татвар, дараа нь 4-р сарын 9-нд улс орны онцлогт тохирсон тарифыг мөрдөж эхэлсэн. Пүрэв гарагт нийтлэгдсэн WSJ-ийн дүн шинжилгээгээр Тоёота хамгийн их буюу хоёрдугаар улиралд л гэхэд 3 тэрбум орчим долларын алдагдал хүлээсэн бөгөөд 2026 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн эцэс гэхэд нийт тарифын нөлөөлөл 9.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна.

“Volkswagen” 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол Форд болон Женерал Моторс тус бүр  1 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн байна. Томоохон автомашин үйлдвэрлэгчдийн дунд Тесла хамгийн бага хохирол амссан бөгөөд ойролцоогоор 300 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. WSJ мөн Хятадын үйлдвэрлэгчдийг эс тооцвол дэлхийн хамгийн том арван автомашин үйлдвэрлэгчийн цэвэр ашиг оны эцэс гэхэд 25 хувиар буурч магадгүй гэж мэдэгджээ.

ЕХ болон Япон улс Вашингтонтой гаалийн татварыг бууруулах талаар хэлэлцээ хийж байна. Пүрэв гарагт Трампын засаг захиргаа тарифыг улам өргөжүүлж, Их Британи, Швейцарь, Бразил, Энэтхэг, Тайвань зэрэг 70 орчим улс оронд шинэ болон нэмэлт татвар ногдуулсан.

https://www.rt.com/business/622635-car-manufacturers-tariff-losses/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих