
Энэ сар АНУ-ын Цагаан Ордон шинэ хэвлэлийн төлөөлөгчтэй болсноо зарласан юм. Тэр нь 42 настай Кэти Захария байв. Гэвч түүнийг ердөө тавхан хоногийн дараа анхных нь хурлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп халсан нь олны анхаарлыг татсан билээ. Захария шүүмжлэгдэх болсон шалтгаан нь хэвлэлийн төлөөлөгчийн хувьд чадваргүй байдлаас гадна өөрийгөө хуульч гэж нэрлэсэн явдал байлаа.
Түүний анхны бөгөөд эцсийн хэвлэлийн хурал нь аравдугаар сарын 13-нд болсон. 14 минут үргэлжилсэн хурлын эхний найман минутад Захария бэлтгэсэн тэкстээ байнга харан уншсанаас гадна ердөө гурван сэтгүүлч дуудсан явдал юм. Мөн Цагаан Ордон түүнийг өмгөөлөгч гэж танилцуулсан ч үнэндээ түүнд өмгөөлөх эрх байхгүй.
2007 онд тэрээр Пеппердайн их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн, 2011 онд хуулийн доктор зэрэг хамгалсан. Дараа нь өмгөөлөх эрхийн шалгалт өгөх гэж оролдсон ч унасан. Харин Захария “Дахин шалгалт өгөх гэж оролдоогүй. Их сургуулийн диплом маань БНХАУ-д шинжээчээр ажиллахад хангалттай байлаа” гэж хэлсэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу