
Тайваньд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын талаар хийсэн Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдлийн улмаас Япон, Хятадын хооронд зөрчил үүсээд буй энэ үед хоёр улсын өндөр албан тушаалын дипломатчид Бээжинд уулзжээ.
Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын хэрэг эрхлэх газрын дарга Канаи Масааки, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын дарга Лю Чинсүн нар болон бусад албаны хүмүүс мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна. Канаи Хятадын Гадаад хэргийн яамыг орон нутгийн цагаар 14:00 цагийн үед орхин гарчээ. Талуудын хэлэлцээ дууссан бололтой байсан боловч тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.
Хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Лю сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд, уулзалтын уур амьсгалыг “түгшүүртэй, ширүүн” гэж тодорхойлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу