Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Украины иргэдийг Украины Зэвсэгт хүчинд алба хаах журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зуржээ.
Зарлигийн дагуу дайны үед 60-аас дээш насны хүмүүсийг цэргийн эмнэлгийн хорооны үзлэгт тэнцэж, армийн командлагчаас бичгээр зөвшөөрөл авсан тохиолдолд гэрээгээр алба хаахыг зөвшөөрөх юм байна.
Гэрээний хугацаа нэг жил бөгөөд дахин нэг жилээр сунгах боломжтой. Шинэчилсэн заалтуудад дайны байдал эцэслэх эсвэл цуцлагдсан тохиолдолд дээр дурдсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, холбогдох цэргийн албан хаагчдыг хуулийн дагуу чөлөөлөх тухай тодорхой заасан байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар мөн цол дэвшүүлэх өргөдлийн хүрээ, дайны үеийн ажлын байрны өөрчлөлтийн хязгаарлалт, цэргийн албан хаагчдыг зэвсэгт хүчинд шилжүүлэх журамд тохируулалт хийжээ.