БНХАУ 2026 оны хөгжлийн гол гол зорилтуудаа тодорхойлжээ

Хуваалцах:
БНХАУ 2026 оны хөгжлийн гол гол зорилтуудаа тодорхойлжээ
14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган гуравдугаар сарын 5-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд нээлтээ хийжээ. Нээлтийн хуралдаанд Ши Жиньпин болон нам, төрийн удирдах албан тушаалтнууд оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын ажлыг тайлагнажээ.
 
Засгийн газрын ажлын тайланд дурдахдаа, 2026 оны хөгжлийн гол үндсэн зорилтуудад эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувь болгохыг батлан, бодит ажлын дунд бүр ч илүү сайн үр дүнд хүрэхийг хичээх. Хот суурины судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь орчид барьж, хот сууринг 12 сая гаруй шинэ ажлын байраар хангах. Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийн индексийг 2 орчим хувьд байлгах. 
 
Оршин суугчдын орлогын нэмэгдлийг эдийн засгийн өсөлттэй уялдаатай байлгах. Олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгах. Үр тарианы ургац үйлдвэрлэлийг ойролцоогоор 700 сая тоннд хүргэх. ДНБ-ий нэгж тутам дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 3.8 хувь орчим хүртэл бууруулах зэрэг багтаж байна гэжээ.

Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Баднагарав 2026-03-27 14:15:05

Амжилт

Зочин
Сэтгэгдэл бичих