НИЙТЛЭЛОнцлох

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдрэмж тун зөв

Хуваалцах:
Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдрэмж тун зөв

        Хууртагдсан, чадагдсан мэдрэмж төрөөд байна гэж байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдрэмж тун зөв. Яг л тийм байгаа. Ерөөс Оюу толгой, Рио Тинто хуурах, могдорлох аргаар ихээ хол явлаа. Бичилтийн аргаар нэг хуурна. Нэг улстөрчийг нөгөөгөөр нь намнаж могдорлоно. Монголын дарга нарыг, Ерөнхий сайдуудын ажлын дарааллыг заавал зөрчилдүүлэх замаар л энэ хүрсэн. Энэ бол худлаа биш ээ. Н.Алтанхуяг , Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ бүгд л Оюу толгой дээр зөрчилдөж ирэв. Зөрчилдсөн түүх үргэлжилсээр. Ингээд монголчуудыг нэг гудманд, нэг байр суурь дээр байлгахгүй байхыг л хийж, хүсэж ирсэн нь үнэн юм.  Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар таалагдахгүй байна, хэлсэн ярьсандаа байхгүй байна, хуураад байна гэж “эрэлхэгээр” хэлснийг сайшаах нь буруугүй. Ингэснээрээ өмнөх Ерөнхий сайдуудыг эрэлхэг бус байсан гэж хэлээд байгаа бус. Эрэлхэг байна гэдэг чинь хэрэг дээрээ ухаан. Өгөөжийн 60 хувийг, ноогдлыг энэ онд гээд Г.Занданшатарын шахаж байгаа угаасаа зөв.

Тэгэх л ёстой. Гэхдээ өгөөжийн жаран хувь гэдэг чинь нэг тийм лоосуутай, Г.Занданшатарын өөрийн нь хэлээд байгаачлан хууртагдсан мэдрэмжийг л үүсгээд байгаа юм даа. П.Цагаан, Ж.Оджаргал нартай ч Ерөнхий сайд энэ агуулгаар гарын үсэг зурсан. Баялгийн оройлох тэдгээр эзэд ч тун найрсаг, жигтэй эерүү байгааг ард түмэн ажигласан байх. Өгөөжийн 60 хувийг хүлээж суухын цаанатай, компани, аж ахуйн нэгжийнхээ бусад зардлыг өсгөх, шингээх, нийгэмд хуулийн дагуу төлж байгаагаа сурталчлах байдлаар зохион байгуулчих нь эздийн чаддаг ажил. Нийгмийн даатгалд төлснөө татварын төлбөртөө нэмээд явчихдаг улс шүү дээ. Тэгээд өгөөж энэ ээ гээд шалихгүй юм сарвайхад, ихэнхийг нь, жаран хувийг нь аваад байгаа ч улсын хээл хүндрэхгүй, Баялгийн сан бэхжихгүй байхвий гэдэг л айдас, хууртагдсан мэдрэмжийн үнэр сэнгэнээд байгааг хэн хүнгүй бодолцох ёстой. 

Рио Тинто , “Оюу толгой”-хон ч одоо монголчуудтай харьцах аргаа зөв тодорхойлох ёстой. Дипломат сэхээтнүүд, толгойлох нийтлэлчийг худалдаж авсаар, тэдгээрийнхээ гараар пи ар хийлгэж, тэднээ л тэжээх замаар, жүжиг ивээн тэтгэх замаар нэг Ерөнхий сайдыг нэг аргаар аргалах байдлаар яваад бүтэхгүй ээ гэдгээ ойлгож, нийт Монголын ард түмэнд ойлгогдохоор л ажлаа явуулах хэрэгтэй. ОНТРЭ дээр Г.Занданшатар тодорхой хэллээ. Лиценз цуцална шүү гээд. Асуудлаа бодьтой шуурхай ярь аа гээд. Энэ зөв шүү дээ.

УИХ-ын, төрийн эрх барих дээд байгууллага тогтоол гаргачихсан юм чинь, биелүүлэх, мөрдүүлэх л ёстой. Ер нь бол, Г.Занданшатар шиг байх хэрэгтэй, дараа дараагийн Ерөнхий сайдууд. Нэгнээсээ албан тушаал авахаа болохоор нэгнийхээ нүд рүү гараа хийчихдэг шигээ л баймаар байгаа юм, манай Ерөнхий сайдууд. Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг үтэр од гээд агсам тавиад гардаг шиг байдлаар ажилласан ч буруудахгүй. Монголын төлөө үхэр монгол Ерөнхий сайд нь тэгсэн л юм байгаа биз.

Ардын намын дарга агсан Солийн Данзантай адилсах байдал ихээхэн өрнөж байгаа. Түүний Швейцарь лугаа хөгжих хэрэгтэй, иргэн бүр баян болох ёстой гэдэг бол заавал биелүүлэх ёстой зорилт. С.Баярцогт С.Данзантай адил болж харагдах, ДАНЗАН, ЗАНДАН гээд Ерөнхий сайдын нэр ч С.Данзангийнхтай “нэгсэх” энэ тэрээрээ ч нийлэмжлээд урагшлах л хэрэгтэй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдрэмж тун зөв

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдрэмж тун зөв

Г.Занданшатар сэтэлгээ хийж байх шиг байна.  Ялангуяа Оюу толгойн асуудал дээр С.Данзантай “адилсах” агуулгаар ихээхэн харагдах болсон Г.Занданшатар, С.Баярцогт хоёр хамжаад л, Оюу толгойн худал хуурмагийн цаана гармаар байгаа юм даа.

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цагаадсаныг цуцалчихаж. Ерөнхийлөгч Б.Баатартай саунд уулзсан гэнэ. Д.Амарбаясгаланг бас дуудаад ирээгүй бололтой.  Ц.Сандуй Н.Учралын зөвлөх болох санаатай, цаадах нь дөлж байгаа бололтой. Энэ үдэш Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгнө. Ингээд л өглөө орой,  орой өглөө, Д.Нацагдоржийн  “Хуучин хүү” , түүний өгүүлэмж өнөө ч ингэж өрнөсөөр. Тус өгүүллэгт Зайсан гуай гэж доогуур харж, Гавж гуай гэж дорой дуугарсаар гэдэг өгүүлбэрүүд буй. Монголчууд одоо ингэж доогуур харж, дорой дуугардгаа халах цаг болсон, хаана хаанаа.

 З.САЙНТӨГӨЛДӨР

 


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих