“BTS The Comeback Live Arirang” тоглолтыг үзэхээр Сөүлийн төв дэх Гванхвамун талбайд 260 мянга гаруй хүн цуглахаар байна

Хуваалцах:
“BTS The Comeback Live  Arirang” тоглолтыг үзэхээр Сөүлийн төв дэх Гванхвамун талбайд
260 мянга гаруй  хүн цуглахаар байна

Гуравдугаар сарын 21-нд буюу энэ бямба гарагт болох “BTS” хамтлагийн тоглолт БНСУ-ын түүхэн дэх хамгийн том концерт болох төлөвтэй тул Сөүл хотын захиргаа өмнөх сургамжаа санаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил хийж эхэлжээ. 

“BTS The Comeback Live | Arirang” тоглолтыг үзэхээр Сөүлийн төв дэх Гванхвамун талбайд 260 мянга гаруй фен цуглахын зэрэгцээ “Netflix-ээр” тоглолтын шууд дамжуулалтыг олон сая хүн үзэхээр байгаа аж. Хэт олон хүн цугларснаас үүдэх болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд албаныхан тоглолтын үеэр 15 мянга гаруй хамгаалалтын ажилтан ажиллуулахаар төлөвлөжээ.

Сөүл хотод мянгаар тогтохгүй сая хүн оролцсон том арга хэмжээг амгалан тайван зохион байгуулж байсан туршлага бий ч 2022 онд Итэвон хороололд Сүнсний баярын үеэр шахцалдаан үүсэж, 150 гаруй хүн амиа алдсан эмгэнэлт явдлаас хойш олон хүн цугласан үйл явдлуудын аюулгүй байдалд онцгой анхаарах болсон юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих