УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Туул голд бохироо цутгадаг хотхоны эзэн ааваасаа эхлээд хариуцлага нэхэх ёстой

Хуваалцах:
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Туул голд бохироо цутгадаг хотхоны эзэн ааваасаа эхлээд хариуцлага нэхэх ёстой


Туулын хурдны замыг эсэргүүцэж, Туул голоо аваръя гэх санаачилгыг дэмжиж байгаа УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ авралаа эхлээд эцгээсээ нэхэх ёстой.

Ингэж хэлэхийн учир нь, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин баригдсан “Mudi Residence” хотхон түүний аав Саруулсайханы эзэмшлийнх бөгөөд бохироо Туул голд шууд цутгадаг. Тансаг зэрэглэлийн тус хотхон нийслэлээс Архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, зураг батлуулаагүй зөрчилтэй. Зам гүүр барихад гол сүйрнэ гэхээс илүүтэй гол руу ялгадас урсгадаг энэ мэт хариуцлагагүй компаниудын балгаар хатан Туулд экологийн сүйрэл нүүрлэчихээд байгааг усны мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Цэнгүүн зөвхөн сошиалд сайхан харагдахын тулд Туулаа хамгаална гэж гоё ганган үг хэлэлгүй, үнэхээр хамгаалмаар байгаа бол эцгийнхээ эзэмшлээс энэ ажлаа эхэл.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих