АНУ болон Иран харилцан гал нээж, газрын тосны үнэ өсөж эхэллээ

Хуваалцах:
АНУ болон Иран харилцан гал нээж, газрын тосны үнэ өсөж эхэллээ

АНУ болон Ираны зэвсэгт хүчин дахин харилцан гал нээснээр газрын тосны үнэ өслөө. Сүүлийн гурван өдөр дараалан унаад байсан брент төрлийн газрын тосны ханш 2.5 хувиар чангарч, сүүлийн байдлаар баррель нь 103 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 2.3 хувиар өсөж, баррель нь 97 ам.долларт тогтворжлоо.

АНУ-ын тэнгисийн цэрэг Ираны цохилтыг зогсоож, хариу гал нээсэн гэж тайлбарлаж байгаа аж. Хэдий тийм боловч энэ нь 10 дахь долдоо хоногтоо үргэлжилж буй дайныг эцэслэх яриа хэлэлцээний төлөвт сөргөөр нөлөөлж байна.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн "Дайны улмаас дэлхий өдөрт 14 сая баррель газрын тос алдаж байгаа"-г мэдээллээ. Мөн "Дайн дууссаны дараа олборлолтыг сэргээх үйл явц маш удаан хугацаанд үргэлжлэх"-ийг анхааруулсан байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих