MSN: Монголын хойд хэсгээс судлаачид 120 сая жилийн үлэг гүрвэлийн чулуужсан ул мөрийг илрүүлжээ

Хуваалцах:
MSN: Монголын хойд хэсгээс судлаачид 120 сая жилийн үлэг гүрвэлийн чулуужсан ул мөрийг илрүүлжээ

Монголын хойд хэсгээс судлаачид 120 сая жилийн өмнөх 31 чулуужсан ул мөрийг илрүүлжээ. Эдгээр мөрүүд  Цэрдийн галавын эхэн үед ургамал иддэг том үлэг гүрвэлүүд болон махчин үлэг гүрвэлүүд энэ бүс нутгаар нүүж ирсэн анхны шууд биет нотлох баримт болж байна. Монгол Улс үлэг гүрвэлийн олдвор олдвороороо дэлхийд эхний тавд ордог. Гэсэн хэдий ч бараг бүх олдвор нь 70-90 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүл үеээс гаралтай. Эдгээр нь ихэвчлэн Харпимимус, Пситтакозавр, Чойродон зэрэг амьтад багтдаг. Энэ судалгааг хийхээс өмнө тус улсад эрт Цэрдийн галавын үеийн олдвор бүртгэгдээгүй юм.

Цэрдийн галавын эхэн үед дэлхийн температур дулаарч, цэцэглэдэг ургамал хурдацтай төрөлжиж, Ази дахь үлэг гүрвэлийн популяци Хойд Америкт тархаж байв. Монгол Улс тэрхүү хөдөлгөөний коридорын дагуу оршдог юм. Судалгааны багийнхны мэдээлснээр, илрүүлсэн мөрүүдийн хооронд ямар ч уялдаа холбоо тогтоогоогүй байгаа нь амьтдыг нэгдмэл бүлэг болгон хөдөлгөж байгааг харуулж байна.

Цэрдийн галавын эхэн үеийн томоохон тероподуудын нотлох баримтууд өмнө нь Хятад, Өмнөд Солонгос, Японд илэрч байжээ. “Ичнос” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар уг олдвор нь үлэг гүрвэлүүдийн газарзүйн хүрээг Монголын хойд хэсэг хүртэл өргөжүүлж  байна. Судалгааны багийнхан зам талбайгаас гадна эргэн тойрон дахь хайрга агуулсан элсний давхаргыг илрүүлжээ.

Эдгээр ордууд нь араг ясны үлдэгдэл хадгалагдах нөхцөлийг бүрдүүлдэг гэж багийнхан үзэж байна. Цаашдын судалгаанууд нь тухайн газарт ул мөр үлдээсэн ижил амьтдын яс, шүд эсвэл бусад биеийн чулуужсан хэсгүүдэд чиглэнэ. Судлаачид мөн ойр орчмын гарцуудыг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байгаа аж.

https://www.msn.com/en-in/science/zoology/giant-dinosaur-footprints-in-mongolia-reveal-a-lost-predator-and-prey-scene-sealed-away-for-120-million-years/ar-AA23Wnrl?ocid=BingNewsSerp


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих