Нисэхийн, Ерөнхийлөгчийн, Хөдөө аж ахуйн хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хуваалцах:
Нисэхийн, Ерөнхийлөгчийн, Хөдөө аж ахуйн хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тодруулбал:

  • Улсын Нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийг УИХ-ын 71 гишүүний саналаар эцэслэн баталлаа.  

Улсын Нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах өөрчлөлтийг оруулсан байна. 

  • Улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон;
  • Хуулийн үйлчлэлд хамаарах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг;
  • Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг оруулж өгчээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх