
УИХ-ын дарга С.Бямбацогт Намрын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 13-нд АН-аас энэ оны төсвийн алдагдал 2.1 их наядад хүрсэнтэй холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэхийг шаардсан. Үүний дараа Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй юм. Үүнтэй холбоотойгоор хоёр намын бүлэг Их тэнгэрт ээлжлэн хуралдсан гэх мэдээлэл байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг есдүгээр сарын 1-нд хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийднэ" хэмээн мэдэгдлээ.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








