Хонгконг хотноо шатрын ДАШТ үргэлжилж байна. Энэхүү тэмцээний А хэсгийн сүүлийн өрөгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар хожил авлаа. Тэрбээр Испанийн туршлагатай, олон улсын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлдэг дэлхийн чансаа өндөр шатарчинг буулган авчээ. Ингэснээр Г.Занданшатар А хэсгийг нэгдүгээр байраар тэргүүлэн шөвгийн 16-д шалгарч, аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх эрхээ авч байна.