УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хаана

Хуваалцах:
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хаана. 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орлоо. Энэ хаврын чуулганаар ч улс төрд олон үйл явдал өрнөлөө. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн 30:38-аараа хуваагдаж, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа дахин томилсон. Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон. Мөн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилсон зэргээр улс төр дэх акц үргэлжилсэн. 

Баталсан чухал хуулиудын тухайд Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хууль, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай анхдагч хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль гэх мэт хуулиудыг баталжээ.

Ташрамд, намрын чуулган есдүгээр сарын 15-нд эхлэлнэ. Харин долоодугаар сарын 10-нд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болсон юм. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх