
Одоогоос 120 сая орчим жилийн өмнө Төв Монголын шаварлаг нуурын эрэг дээр ургамлаар хооллодог асар том аварга биетнүүд болон махчин амьтдын гишгэсэн мөрүүд үлдэж байжээ. Өнөөдөр тэрхүү эртний дүр төрх чулуужин мөнхөрч, Цэрдийн галавын эхэн үеийн үлэг гүрвэлүүдийн идэвхтэй амьдрал өрнөж байсныг гэрчлэх олон арван мөрийг хадгалан үлдээсэн байна. Монгол Улсын Шинэхудаг формацаас шинээр илрүүлэн судалсан мөрийн талбайд аварга том зауропод болон том биет махчин тероподуудын үлдээсэн олон мөр хадгалагдан үлдсэн мөр олдсон байна.
Энэ нь тухайн үлэг гүрвэлүүд нэг амьдрах орчныг хэрхэн хуваалцаж байсныг харуулсан хамгийн тод жишээнүүдийн нэг болж байна. Судалгааны үр дүнг 2026 оны гуравдугаах сард "Ichnos" сэтгүүлд "Монгол Улсын Цэрдийн галавын эхэн үеийн Шинэхудаг формацаас олдсон үлэг гүрвэлийн мөрний чулуужсан олдвор" (A dinosaur ichnofauna from the Lower Cretaceous Shinekhudag Formation, Mongolia) нэртэйгээр нийтэлжээ.
Чулуужсан мөр бүхий талбайд нийт 31 үлэг гүрвэлийн мөр илэрсний дотор биеийн урт нь 15 метрээс (49 фут) давсан гэж тооцоолсон хоёр аварга зауропод болон 8 метрээс (26 фут) урт таван том тероподын мөр багтаж байна. Эдгээр аварга том өвсөн тэжээлтэн үлэг гүрвэлүүдийн хойд хөлний мөр нь ойролцоогоор 70 см (28 инч) урттай байв. Тэдний урд хөлний мөрөнд эрхий хурууны хумс, зөөлөн эдийн ул зэрэг анхдагч болон хөгжингүй анатомийн шинж чанарууд хосолсон байдал ажиглагдсан бол мөрийн мөрүүдийн хоорондох өргөн зай нь тэдгээрийг титанозавриформ (titanosauriform) бүлгийн зауропод үлэг гүрвэлүүдэд хамаарахыг илтгэж байна.
Мөн тухайн эртний гадаргуу дээр гурван хуруутай, махчин теропод үлэг гүрвэлүүдийн таван тусдаа мөрний зам тархан харагдана. Хамгийн том мөр нь 57 см (22 инч) урттай байна. Зауроподуудаас ялгаатай нь эдгээр махчин амьтад өөр өөр чиглэлд хөдөлж байсан бололтой бөгөөд тэднийг зохион байгуулалттай бүлэг болж явсан гэх нотолгоо байхгүй байна. Эдгээр мөр нь том нуурын эрэг дагуу үүссэн Доод Црүдийн галавын (Early Cretaceous) Шинэхудаг формацын тунамал чулуулагт хадгалагдан үлджээ.
Улмаар шинэ тунадас хуримтлагдаж, тэдний мөрийг дарж хадгалсан байна. Энэхүү олдворын газар нь түүхийн ач холбогдолтой юм. Анх 70 орчим жилийн өмнө энэ газрын талаар мэдээлж байсан ч байршлын нарийн мэдээлэл дутмаг байснаас болж уг газар бараг мартагджээ. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль болон Окаямагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн олон улсын баг нутгийн иргэдийн тусламжтайгаар 2024 онд уг газрыг дахин олж илрүүлж, улмаар 2025 онд геологи, палеонтологийн нарийвчилсан судалгаа хийсэн байна. Энэхүү нээлт нь Монгол Улсын үлэг гүрвэлийн олдворын бүртгэл дэх чухал орон зайг нөхөж байна.
Монгол Улс нь 70–90 сая жилийн өмнөх буюу Дээд Црүдийн галавын үлэг гүрвэлийн олдвороороо алдартай хэдий ч Доод Црүдийн галавын үеийн нотолгоо харьцангуй ховор байсаар ирсэн. Шинээр баримтжуулсан мөрийн талбай нь 120 сая жилийн өмнө Монголын хойд хэсэгт аварга зауропод болон том теропод үлэг гүрвэлүүд амьдарч байсныг баталж байна. Энэ нь эдгээр үлэг гүрвэлийн тархалтын хүрээг тэлж, Доод Црүдийн галавын үед Зүүн Ази болон Хойд Америкийг холбож байсан экосистемийн талаар шинэ ойлголт өгч байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу