Путин, Трамп, Ши нарын уулзалтыг шийдэлд хүрэх магадлал бага гэжээ

Хуваалцах:
Путин, Трамп, Ши нарын уулзалтыг шийдэлд хүрэх магадлал бага гэжээ

Дональд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нар Ираны дайныг зогсоох асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Хятад улсад гурван талт уулзалт хийнэ. Трамп энэ сарын 18-19-ний өдрүүдэд Хятадын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос болон Хятадын удирдагчидтай уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр  "Би Хятад руу явах гэж байна. Тэнд болох уулзалтуудын нэг нь Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Ши нартай хийх уулзалт байх болов уу. Энэ ч сонирхолтой хэрэг болно доо.

Бид цөмийн зэвсэггүйжүүлэлт зэрэг олон асуудлаар ярилцах болно. Ер нь олон сэдвийг хөндөнө. Бид Иран дахь дайныг зогсоохыг зорьж байна" гэжээ. Хэрэв энэ уулзалт болох аваас түүхэн үйл явдал болох нь дамжиггүй. Гэхдээ гурван удирдагчийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа тул тэд ямар нэгэн дорвитой шийдэлд хүрэх магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. Кремль 10-р сарын 21-ний өдөр энэхүү өвөрмөц гурван талт уулзалтын талаар мэдэгдэл хийж, бэлтгэл ажил хийгдэж байгааг баталсан байна.

Үүнээс өмнө "Wall Street Journal" сонин, 2022 онд Украин руу довтолсон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэхүү гурван талт хэлэлцээг ашиглан, Москвад ашигтай байдлаар Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрийг байгуулахыг хүсэж байгаа тухай мэдээлж байв. Стимсон төвийн Хятад судлалын хөтөлбөрийн захирал Сун Юнь "Энэ уулзалт ямар хэлбэрээр, ямар агуулгатай болох нь л гол асуудал юм. Хятад улс үүнээс гарах нэр хүндийг л хүсэж байгаа болохоос, үүний төлөө гарах зардал, хариуцлагыг үүрэхийг хүсэхгүй байна" гэжээ.

https://www.yahoo.com/news/politics/articles/us-president-donald-trump-plans-072432990.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих