
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ
Ус сувгийн удирдах газар нь жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрх, эрх тэгш байдлыг хангах, хүчирхийлэлгүй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян”-д нэгдэж байна.
Аяны хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх чиглэлээр нөлөөллийн болон соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.
Бид хүн бүрийн эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэж, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих, хүн бүрд ээлтэй, аюулгүй ажлын орчин, нийгмийг бүрдүүлэхийн төлөө нэгдэж байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧЬЕ!
ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХЫН ТӨЛӨӨ НЭГДЬЕ!






4 минутын өмнө

32 минутын өмнө