
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох саналыг үдээс хойш УИХ-ын чуулганд танилцуулна. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ ч Төрийн ордноор хөл нь хөнгөрсөн " Ерөнхийлөгч дэмжсэн" хэмээн гүйж явсан. Гэвч түүнийг чуулганы хуралдаанд танилцуулах асуудал чуулганы товд орж ирэлгүй арав гаруй хонож, Б.Бат-Эрдэнийн оронд өөр улстөрчийн нэр яригдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр үдээс хойшхи чуулганы хуралдаанаар түүнийг томилгоог танилцуулахаар болжээ.

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








