
“Хүн аалз: Шинэ өдөр” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кинотеатруудад гарсан даруйдаа 355 сая долларын орлого олсон нь Холливүүдийн түүхэн дэх хамгийн их орлого олсон хоёрдахь тохиолдол болоод байна. Үүний зэрэгцээ уг кино гадаадын кинотеатруудад гарснаар 572 сая долларын орлого авчирсны 121 сая нь Хятадаас олсон орлого юм.
“Хүн аалз: Шинэ өдөр” кино гарснаар Том Холланд супер баатрын дүрд 2016 оноос хойш 4 дэх удаагаа тоглолоо. Шинэ киноны гол баатар нь ганцаардлаас залхаж, хүмүүст ойртохыг эрмэлзэж байгаа нь шүүмжлэгчид болон үзэгчдэд таалагджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу