Засгийн газар 2026 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал,
- Боловсролын салбарын 93.5 мянган албан хаагчийн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд үүнд 674.5 тэрбум төгрөг шаардлагатай.
- Эрүүл мэндийн салбарын 31.5 мянган албан хаагчийн цалин нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмнэ. Үүнд 90 тэрбум төгрөг шаардлагатай.
- Бусад төрийн үйлчилгээний 24 мянган албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх юм. Шинжлэх ухааны албан хаагчийн цалинг нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 35 хувиар нэмнэ. Үлдсэн төрийн албан хаагчийн цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нийт 50 хувийн өсөлттэй болох аж. Үүнд 80.1 тэрбум төгрөг шаардлагатай.
Ингэснээр нийт 149 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж, цалин хөлсөнд 844.6 тэрбум төгрөг зарцуулах юм.