“Apple” компани эвхэгддэг “iPhone”-ийг танилцуулах ч худалдаанд хожуу гаргаж магадгүй

Хуваалцах:
“Apple” компани эвхэгддэг “iPhone”-ийг танилцуулах ч худалдаанд хожуу гаргаж магадгүй

“Apple” компани энэ сарын 9-ний лхагва гарагт болох дараагийн тусгай арга хэмжээгээрээ олон шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар зэхэж байна. Шинэ “Apple Watch Series 12”, “Apple Watch Ultra 4” болон магадгүй “Apple AirPods 5”-аас гадна гурван ч шинэ “iPhone” загвар гарч ирэх төлөвтэй байна.

“iPhone 18 Pro” болон “iPhone 18 Pro Max” загваруудаас гадна хамгийн их анхаарал татах мэдээ бол “Apple”-ийн анхны эвхэгддэг iPhone байх болно. Харин “AirPods”-ийн хувьд энэ удаад танилцуулагдах магадлал бага аж. Эвхэгддэг iPhone-ийн тухайд бол  зах зээлд нэлээд хожуу нийлүүлэх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолжээ.  Сүүлийн хэдэн сарын турш энэ талаар ялгаатай мэдээллүүд гарсаар ирсэн ч "9to5Mac"-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд одоог хүртэл тодорхой зүйл алга байна.

"iPhone Ultra-гийн худалдаанд гарах хугацаа хойшлогдох эсэх талаар янз бүрийн таамаг яригдсаар ирсэн. Зарим хүмүүс үүнийг “Apple”-ийн арга хэмжээний үеэр танилцуулах ч шууд худалдаанд гарахгүй байж магадгүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь “iPhone 18 Pro” цувралын хамт зах зээлд гарна гэж таамаглаж байна.  Гэвч Гурман биднийг удаан хүлээлгэхгүй байж магадгүй гэж таамаглаж байна. Тэрбээр "Хэрэв эвхэгддэг утас нь шинэ Pro загварын утаснуудтай зэрэгцэн эсвэл тэдгээртэй маш ойрын хугацаанд худалдаанд гарахгүй бол би үнэхээр гайхах болно" гэжээ.

Сүүлийн хэдэн сарын турш “iPhone Ultra”-гийн худалдаанд гарах хугацааны талаар тоо томшгүй олон мэдээлэл гарсаар ирсэн. Аз болоход, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд уг төхөөрөмж энэ сард худалдаанд гарна гэдэгт нааштай хандаж байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Яг хэр хэмжээний хязгаарлалттай байх нь тодорхойгүй байна. Нэгэн таамаглалаар, уг төхөөрөмж АНУ-ын дэлгүүрүүдэд эхэлж худалдаалагдах ч бусад бүс нутагт, тухайлбал Европ эсвэл Хятадад хожим гарч болзошгүй аж.

https://www.yahoo.com/tech/ai/apple-intelligence/articles/apple-first-foldable-iphone-latest-223201270.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих