Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Хуваалцах:
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Намрын дунд Улаагчин тахиа сарын гурван хөх хар луу өдөр

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 06.29-19.06

Барилдлага: Хүчин төгсөх

Аргын тооллын есдүгээр сарын 15. Ангараг гараг. Билгийн тооллын 4, салхины эх одтой хар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлдэлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болгох, багш шавьд барилдах,номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх