ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилуулах саналаа оруулжээ

Хуваалцах:
ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг томилуулах саналаа оруулжээ

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайханыг Ерөнхий сайд огцруулж буйгаа өчигдөр өглөө сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Үүний араас С.Амарсайханы оронд хэнийг Хууль зүй дотоод хэргийн сайдад томилох вэ гэсэн өрсөлдөөн ил далд өрнөж, хамгийн магадлалтай нь ХЗДХ-ийн сайд асан Б.Мөнхбаатар гэж байв. Цаашлаад П.Сайнзориг, хуульч Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын нэр яригдаж байв. Тэгвэл С.Амарсайханы оронд Г.Тэмүүлэнг томилох саналаа Ерөнхий сайд намынхаа улс төрийн зөвлөл, бүлэг рүү оруулахаар болсон  байна.

Г.Тэмүүлэн УИХ-д гуравдахь удаагаа сонгогдсон ба Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга юм. Нам доторх залуу үеийн төлөөлөл гэгддэг тэрбээр өмнө Сангийн сайдын албан тушаалд зүтгээд дийлээгүй юм. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх