
Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уурархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 18-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Улаанбаатар хотод бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө +12-14 хэм дулаан байна.




