Сангийн дэд сайд Б.Хулан УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийг төлөөлөн оролцохдоо бэлтгэл дутуу орж, асуултад хангалттай хариулж чадаагүй асуудлаараа олон нийтээс хүлцэл өчжээ. Тэрбээр цахим хуудсаараа “УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд бэлтгэл дутуу орж, асуулт асуусан УИХ-ын гишүүн болон олон нийтийг бухимдуулж, итгэл хүлээлгэсэн хүмүүсээ гонсойлгосондоо, төрийн албыг муухай харагдуулсандаа хүлцэл өчье” гэж мэдэгдсэн байна.
Мөн алдаа гаргасантай холбоотой олон шалтаг, шалтгаан хэлж өөрийгөө өмөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.






























































































