Цагдаа нар жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг сар бүр 150 мянгаар торгодог

Хуваалцах:
Цагдаа нар жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг сар бүр 150 мянгаар торгодог
16492400_1090308937763919_2116997347_o Зах зээл эхэлсэн цаг үеэс гар дээрээс жижиг худалдаа эрхэлж амьдралаа залгуулах иргэд олон болсон. “Өргөө” кино театрийн өмнө 18 орчим иргэд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Тэдгээрийн нэг нь О.Пүрэвдулам. 16558377_1090309064430573_1141956222_n О.Пүрэвдулам 30 гаруй наснаасаа эхэлж энэ газар жижиглэнгийн худалдаа эрхлэх болсон. Өдгөө 17 дахь жилдээ яг энэ газарт гар дээрээс худалдаа хийж байгаа юм. Өглөө 08:00 цагаас түүний ажил эхэлнэ. Харин шөнийн 02:00 цагт хамгийн сүүлийн кино дуусах хүртэл гадна сууж баргаа зардаг ажээ. Эдэр эсийн жавар тачигнасан энэ үед 18 орчим цагийг гадна өнгөрөөнө гэдэг хэцүү. Тэрээр ярихдаа “Олон жил гадна зогсохоор зун нь даралт ихддэг. Өвөл нь бөөр, нуруу өвддөг болж байна” гэсэн юм. Гэсэн хэдий ч ард нь байгаа найман ам бүлээ хоногийн хоолоор таслахгүйн тулд энэ эмэгтэй халуун, хүйтнийг үл ажран ийн зогсдог аж. Олон жил энэ худалдааг хийсэн тэрээр “50 хүрсэн намайг хөгшин гээд ажилд авахгүй. Би төрөөс тэтгэвэр тэтгэмж гэж авдаггүй. Ер нь бол төрөөс амьдрал хэцүү байна гэж тусламж хүсдэггүй. Өөрөө энэ амьдралаа болгож л явна. Гэтэл цагдаа хорооныхон байнга торгодог. Хөөж туудаг. Нохойноос дор харьцдагт их гомддог” гэлээ. 16523497_1090309037763909_450380433_o О.Пүрэвдулам эгчийн өдрийн орлого нь 20-25 мянга. Зарим өдөр орлогогүй өнжих үе ч бий. Мөн өдөр болгон дүүргийн цагдаад 5000 төгрөгийн татвар төлдөг. Тамхи ширхэлж зарсан гээд 50 мянгаар ч торгуулдаг. “Орлогогүй өдрөө цадаагийн “татаасаа” төлж чадахгүй бол нохой мэт хөөгдөж, хараалгах бол наад захын асуудал” хэмээн ярьж байсан юм. Өглөө ирэнгүүтээ өөрсдийнхөө хэрэглэх мөнгийг бус өнөөдрийн 5000 төгрөгөө л өгчих юмсан гэсээр наймаагаа эхлүүлдэг байна. Бараагаа бол Барс, Баянгол захуудаас авдаг. Олон жил энэ наймааг хийсэн болохоор зээл аваад зараад эргүүлж мөнгөө өгдөг байна. О.Пүрэвдулам эгч гурван оюутантай. Оюутныхаа төлбөрийг ч мөн энэ орлогоосоо хийдэг. Өдрийн орлогоороо гэртээ харихдаа уут түлээ, нүүрс, идэж уух хоол хүнсээ авдаг. Тэрээр “Энд 18 хүн худалдаа эрхэлж байгаа. Ер нь бол гар дээрээс жижиг худалдаа хийдэггүй улс орон гэж байдаггүй шүү дээ. Бид нар бүгдээрээ ардаа 7-8 ам бүл тэжээдэг. Хэрэв бид нарыг эндээс хөөж туугаад орлогогүй болчихвол тэр хүмүүсийг маань хэн тэжээх вэ” хэмээн ярьсан юм. 16523387_1090308941097252_1063632666_o Эдгээр хүмүүсийн цагдаагийн байгууллагад өгдөг татварыг өдрөөр бодвол 90 мянга. Харин сараар 2.700.000 болж байна. Энд зөвхөн “Өргөө” кино театрын өмнөх 18 худалдаачны тухай яригдаж байгаа. Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад энэ тооны хүн гар дээрээс худалдаа эрхлэн хоёр идэж хоосон хонохгүй амьдарч байгаа. Мөн өдөр бүр "татаасаа" цагдаагийн байгууллагад төлж байна. Т.Сайхан

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

find more 2018-02-26 12:27:34

I simply want to mention I am just beginner to blogging and seriously savored you're website. Very likely I’m want to bookmark your blog . You really come with outstanding article content. Kudos for sharing your blog.

root 2017-02-08 12:47:26

tsagdaa nariin torguuliin huudsaa guitseegeed tsalingaa avdag arga ni yum shuu dee heden tugrug olohiin tuld yadarsan bid nar l torguulna uur hen tedend torguulah be dee iim l horvoo shuu dee

root 2017-02-08 12:46:58

Bolimoor yum. Guilaga guigaagui hudulmur erhelj bgaa humuusiig. Deeremdehiin orond demjih heregtei. Huuli zuin erhiin gargaj ugmuur yum.

2017-02-06 14:39:14

tsagdaa nar gemt hereg hev jurmaa arhichidaa zohitsuulahiin orond amidrah gej yadaj yavaa jijig naimaa hudaldaa erhlechdiig daramtalj hamgiin bagadaa 5000gaar udur bolgon torgoj torguuliin huudsaa guitseedeg ni unen shuu

Зочин
Сэтгэгдэл бичих