AFP: Явуулын эмнэлгүүд Монгол дахь хүүхдийн шүдний эрүүл мэндийн "гамшиг"-тай тэмцэж байна

Хуваалцах:
AFP: Явуулын эмнэлгүүд Монгол дахь хүүхдийн шүдний эрүүл мэндийн "гамшиг"-тай тэмцэж байна

Улаанбаатар хотын захын хорооллын уламжлалт монгол гэрт хүүхдүүд өргөн уудам улс орон даяар тархсан зөөврийн шүдний эмнэлэгт шүдээ үзүүлэхээр дараалалд зогсож байна.  Монголд хэдэн зуун мянган хүүхэд чихэрлэг ундаа, боловсруулсан хоол хүнс хэрэглэхээс гадна шүдний эмчилгээ дутмаг байгаатай холбоотойгоор шүдний өвчнөөр шаналж байна. Гэхдээ Мишел Хүүхдийн Сан (MKF) болон түүний зөөврийн шүдний эмнэлгүүд нийслэл болон алслагдсан суурин газруудад амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хол зай, хүйтэн цаг агаарыг үл тоон хүүхэд бүрд хүрэхийг хичээж байна.  "Өнөөдөр шүдний эмч нар ирж, шүдээ хэрхэн зөв угаахыг бидэнд бодитоор зааж өгсөн нь үнэхээр хэрэгтэй зүйл байлаа" гэж 14 настай Агимаа охин нийслэл хот дахь өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт MKF багийнхны хийсэн үзлэгийн үеэр AFP агентлагт ярьжээ. 

Тэрбээр "Хэрэв хэн нэгэн бидэнд зааж өгөхгүй бол бид өөрсдөө яаж хийхээ мэдэхгүй шүү дээ. Шүд өвдөж байсан болохоор энэ тусламж үнэхээр хэрэг боллоо" гэж эмчилгээ хийлгэснийхээ дараа найман настай Алтанзул AFP агентлагт мөн ярьжээ. Тус буяны байгууллагын хүүхдийн шүдний эмч бөгөөд төслийн менежер Намуунаагийн мэдээлснээр, Монгол Улсад 10 хүүхэд тутмын 9 орчим нь шүдний цооролтой байна.  

- Шүдний аялал -

MKF-ийн "шүдний аялал"-ыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зөөврийн эмнэлгүүд хариуцан явуулдаг бөгөөд үзлэг, цэвэрлэгээнээс эхлээд сувгийн эмчилгээ, шүд авах зэрэг илүү эрчимтэй процедур хүртэлх үйлчилгээг санал болгодог.

Аялалын үеэр нэг өдөрт 50-80 хүүхэд үздэг өдрүүд байдаг гэж хүүхдийн шүдний эмч Намуунаа ярив. Тэрбээр  "Хэдийгээр ачаалал ихтэй байдаг ч хүүхдүүдэд эмчилгээ хэр их хэрэгтэй байгааг хараад  үргэлжлүүлэх хэрэгтэй гэж боддог" хэмээжээ. Өнгөрсөн жилийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг Европын сангууд болон хувийн хандивлагчдаас авсан бөгөөд орон нутгийн болон Монголын Засгийн газраас бусад дэмжлэгийг үзүүлсэн. Монголын эрх баригчдаас илүү их дэмжлэг хүсч байгаагаа тэмдэглэв.

https://www.yahoo.com/news/world/articles/mobile-clinics-battle-mongolias-childhood-023635451.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих