Ханхүү Харри сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар ярьжээ

Хуваалцах:
Ханхүү Харри сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар ярьжээ

Их Британийн ханхүү Харри амьдралынхаа эмзэг үеийн талаар эргэн дурсаж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан тухайгаа хуваалцжээ. Тэрбээр “Бид бүх зүйлээс түр холдож, тайван бодох боломжтой болохын тулд Канад руу нүүсэн. Бие махбод маань  стресстэй орчноос холдохыг хүссэн юм” хэмээн "MasterClass" платформын “Уй гашууг дахин тодорхойлох нь: Гарз хохирлын дараа сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг бий болгох нь” нэртэй шинэ ярилцлагын үеэр ярьжээ.

“Хоёр, гурван хоногийн дараа адреналин огцом буурах мэдрэмж төрсөн. Өмнө нь ийм зүйл огт мэдэрч байгаагүй. Тархи маань хэвийн ажиллахын тулд адреналин хэрэгтэй, стрессгүй болохоор гэрийнхээ эргэн тойронд ч юу ч хийж чадахгүй болсон юм шиг санагдсан” гэжээ.

Өдгөө 42 настай Харри өнгөрсөн есдүгээр сард гэр бүлийн хамт Англидаа буцаж ирсэн ч хааны гэр бүлийн албан үүргээ сэргээгээгүй. Тэр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд ажиллахад амаргүй байсныг мөн хүлээн зөвшөөрчээ.

“Би ээжгүйгээр аз жаргалтай, баяр баясгалантай амьдрах боломжтой гэх бодлоосоо болж өөрийгөө түүнд үнэнч бус хандаж байна гэж мэдэрч, гэмшдэг байсан учраас сэтгэл хөдлөлөө удаан хугацаанд бараг бүрэн дарж явсан. Ээжийгээ санаж байгаагаа батлахын тулд би гунигтай байх ёстой, сэтгэл хөдлөлөө мэдрэхгүй байх ёстой юм шиг санагддаг байсан” гэж Харри тайлбарлажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих