Францад өрнөж буй жагсаал өргөн хүрээг хамарч, олон зуун хүн баривчлагджээ

Хуваалцах:
Францад өрнөж буй жагсаал өргөн хүрээг хамарч, олон зуун хүн баривчлагджээ

Францад бямба гарагт амьжиргааны өндөр өртгийг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаал болж, хагас сая гаруй хүн оролцсоны зэрэгцээ олон зуун хүн баривчлагджээ. Парис хотод жагсагчид Засгийн газрын байрууд руу нэвтрэх гэж оролдсоноос гадна хэд хэдэн хотод үймээн дэгдсэний улмаас Ерөнхийлөгч Эммануэль Макрон "хүчирхийлэлд орон зай байхгүй" гэж мэдэгдсэн байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр, жагсаалд нийт 550,000 орчим хүн, түүний дотор нийслэл хотод 110,000 орчим хүн оролцсон байна.

Олон хотод дээрэм тонуул, галдан шатаах хэрэг, эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид хотын захиргаа, цагдаагийн хэлтэс болон төрийн бусад байгууллагын барилга руу халдсан байна. Засгийн газар орой нь яаралтай хуралдаж, Ерөнхий сайд Себастьян Лекорню 1200 хүнийг баривчилсан боловч энэ тоо хараахан эцсийнх биш гэдгийг мэдэгдсэн байна. Шар хантаазтнуудын хөдөлгөөнийг шинэчлэхийг уриалж буй уг жагсаал нь илүү өргөн хүрээтэй эсэргүүцлийг өдөөж болзошгүй гэж тус улсын  Засгийн газар болгоомжилж байна.

Шар хантаазтнуудын эсэргүүцэл 2019 онд Францыг цочирдуулж, шатахууны татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй эсэргүүцлийн жагсаалаас амьжиргааны өндөр өртөг, нийгмийн шударга бус байдлын эсрэг улс орон даяар хөдөлгөөн болж хувирсан нь Макроныг албан тушаал хашиж байх үед нь ноцтой асуудал үүсгэсэн. Маск зүүсэн хүмүүсийн хүчирхийллийн халдлага Дотоод хэргийн яамны мэдээлснээр хэт зүүний үзэлтнүүд бөгөөд тэд үймээн самууныг өдөөх зорилготой байсан аж.

https://www.yahoo.com/news/world/articles/half-million-protest-france-hundreds-193328357.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих