Америкчууд Криста Пайкийг дахин цаазлах ёсгүй гэж үзэж байна

Хуваалцах:
Америкчууд Криста Пайкийг дахин цаазлах ёсгүй гэж үзэж байна

АНУ-ын Теннесси мужид 50 настай Криста Пайк хэмээх эмэгтэйг 30 жилийн өмнө хүний амь нас хөнөөсөн хэргээр есдүгээр сарын 30-нд цаазалсан. Түүний судсанд хоёр үхлийн тариа хийсэн ч Пайк үхээгүй билээ. Эмч нар түүнийг эмчилж, 30 жил хоригдсон шоронд нь буцаасан. Үхлийн тариа хийлгэх цаазын ялнаас амьд үлдсэн цорын ганц хүн нь Криста Пайк болоод байна. Харин цаашдаа түүнийг яах нь тодорхойгүй байгаа юм.

“Reuters” агентлагийн хийсэн судалгаагаар америкчуудын 39 хувь нь түүнийг дахин цаазлах ёсгүй гэж үзэж байна. Тэд цаазын ялыг нэгэнт гүйцэтгэсэн тул одоо түүний ялыг насан туршид нь хорих ялаар солих ёстой гэж үзэж байна.

Санал асуулгад 1678 хүн оролцсон байна. Харин санал асуулгад оролцогчдын 33 хувь нь дахин цаазлах, амьсгал хураатал нь дахин цаазын ялыг гүйцэтгэх ёстой гэж үзжээ. 26 хувь нь хариулахаас түдгэлзсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих