
АНУ-ын Теннесси мужид 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. Гэвч цаазлуулсан 50 настай Криста Пайк хэмээх эмэгтэй нь хоёр үхлийн тариа хийлгээд амьд үлдсэн нь улам их дуулиан болсон. Пентобарбитал хэмээх бодисыг хоёр удаа судсанд нь хийгээд тэр үхээгүй, амьсгалсаар байсан юм.
Бүтэлгүйтсэн цаазын ялын дараа түүнийг түргэн тусламжийн тэргээр шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүний биеэс хорт бодисыг гаргаж чадсан байна. Пайкийг эмнэлгээс гаргаж, 30 жил хоригдсон шоронд нь буцаажээ. Өмгөөлөгч нарын мэдээлснээр шоронд эмчилгээ үргэлжлэх гэнэ.
Үхлийн тариа хоёр удаа хийлгээд амьд үлдэж, ухаан ороод ярьж эхэлсэн нь эмч нар төдийгүй шинжээч, мэргэжилтэн нарыг ч цочролд оруулаад байна. Теннесси мужийн шүүхээс түүнийг дахин цаазлах эсэх нь тодорхойгүй байна. Дээд шүүхээс мужийн захиргаанаас яагаад цаазын ажиллагаа бүтэлгүйтсэн талаар дэлгэрэнгүй тайлбар шаардаж байгаа аж. Үхлийн тариа хийлгэх цаазын ялнаас амьд үлдсэн цорын ганц хүн нь Криста Пайк болоод байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу