Илон Маск SpaceX ба Tesla компаниудыг нэгтгэх нь маш зөв санаа гэжээ

Хуваалцах:
Илон Маск SpaceX  ба Tesla компаниудыг нэгтгэх нь маш зөв санаа гэжээ

SpaceX компани IPO гаргасны дараа анхны удаа улирлын ашиг олсон талаар тайландаа дурдсаны дараа Илон Маск ярихдаа, SpaceX ба Tesla компаниуд нэгдэх боломжийг маш зөв санаа гэжээ. Түүний ярьснаар, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу нэгдэх асуудлыг судлах бие даасан захирлуудын тусгай хороодыг байгуулжээ.

Тэрбээр хоёр компанийг удирдахын зэрэгцээ SpaceX компанийн ТУЗ-ийн дарга, техникийн захирлын үүргийг гүйцэтгэдэг. Зургаадугаар сарын 30-ны байдлаар Маск SpaceX-ийн хувьцааны 48.4 хувийг, Tesla-гийн хувьцааны 20 орчим хувийг эзэмшиж байв. Хоёр компани хиймэл оюунд зориулсан программ хангаж, чип, роботехник, сансрын тооцоолон бодох хүчин чадал зэрэг салбарт нягт хамтран ажиллах нь илүү ашигтай байх боломжтой гэдгийг Маск онцолсон байна.

 

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих