
Нарны тосыг жилийн аль ч улиралд тогтмол түрхэх хэрэгтэй. Зуны халуун, хурц нартай өдрүүдэд хоёр цаг тутамд нарны тосоо сэргээж түрхэх шаардлагатай. Хэт ихээр түрхэхгүй байхын тулд гарын 2-3 хурууны урттай хэмжээгээр нүүр болон хүзүүндээ өдөр бүр тогтмол түрхэх ёстой.
Хэдий өглөө түрхсэн ч бүтэн өдрийн турш нэгээс хоёр удаа заавал нарны тосоо сэргээж байгаарай. Өглөө түрхсэн нарны тос тань бүтэн өдрийн турш үйлчилгээгээ барих боломжгүй байдаг. Танд будагтай үедээ ч нарны тосоо сэргээх гурван аргаас хуваалъя. Нарны тосон стик Нарны тосон стикийг ашиглахдаа матте эсвэл усан суурьтай эсэхийг сайтар шалгаарай. Шууд будагтай нүүрэндээ түрхэж эхлэхээсээ өмнө цэвэрхэн гаран дээрээ түрхэж бага зэрэг халааснаар будгыг тань муухай болгохгүйгээр жигд түрхэгдэнэ.Нарны тосон стикер нь хаана хэрэглэхэд хялбар.
Нарны хамгаалттай крем, кюишон Хөнгөн бүтэцтэй кюишон, крем нь өдрийн турш будаг болон нарны тосоо сэргээхэд төгс тохирно. Будган дээрээ тэгш тогшиж будаг, нарны тосоо хамтад нь сэргээх боломжтой. Спонж ашиглах Өдөр тутамдаа нүүрээ буддаг спонжоороо нарны тосоо гар дээрээ дусаагаад спонжоороо бага багаар товшиж ашиглах нь өдөр тутмын будалтад тань тустай.




