ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт дээд түвшинд хүрчээ

Хуваалцах:
ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт дээд түвшинд хүрчээ

ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт сүүлийн нэг сар хагасын дээд түвшинд хүрлээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан экспортын үнэ нь мөн 2022 онд Украины дайн эхэлснээс хойших дээд түвшинд ойртсон байна. Тодруулбал, есдүгээр сарын 27-ноор эцэслэсэн дөрвөн долоо хоногийн хугацаанд далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын түүхий нефтийн хэмжээ өдрийн 3.71 сая баррель хүрснийг “Bloomberg”-ийн нэгтгэсэн танкерын хөдөлгөөний дата харуулж байна. Энэ нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна ОХУ-ын экспортын гол төрлүүд болох "Urals" болон "Espo" төрлийн газрын тосны дөрвөн долоо хоногийн дундаж үнэ сүүлийн гурван сар гаруйн дээд түвшинд хүрсэн байна.

Мягмар гарагт брент төрлийн газрын тосны үнэ 2.6 хувиар унасныхаа дараа сэргэж, лхагва гарагийн байдлаар баррель нь 103 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 89 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. “JPMorgan”-ийн шинжээчдийн мэдээлснээр Ойрхи Дорнодын газрын тосны экспортын 10 өдрийн дундаж хэмжээ өдөрт 17.5 сая баррель хүрсэн нь дайны өмнөх түвшний 98 хувьтай тэнцэх дүн боллоо. Гэхдээ дизель түлш, бензин зэрэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт өдрийн гурван сая баррель буюу дайны өмнөх түвшний 58 хувьтай тэнцэж байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих