Булган аймагт болсон шүдний олимпиадад “Эрдэнийн чулуу” баг түрүүлжээ

Хуваалцах:
Булган аймагт болсон шүдний олимпиадад “Эрдэнийн чулуу” баг түрүүлжээ

Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл шүд" арга хэмжээ, Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" хөтөлбөр, "Дашинчилэнгийн хөгжил" үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Ц.Бадрал сангийн дэмжлэгтэйгээр, ЗДТГ, ЭМТ, ЕБС хамтран "Шүдний олимпиад-2026" тэмцээнийг 4-7 ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Булган аймагт болсон шүдний олимпиадад “Эрдэнийн чулуу” баг түрүүлжээ

Тэмцээнд 9 багийн 36 сурагчид оролцсоноос 

1-р байранд Ц.Туул багштай 7а ангийн "Эрдэнийн чулуу"баг
2-р байранд М.Бямбасүрэн багштай 5б ангийн "Шүдний баатрууд"баг
3-р байранд Ц.Энхболор багштай 7б ангийн "Гялбаа"баг тус тус шалгарсан байна.

Шүд эрүүл байх нь эрүүл амьдралын эхлэл бөгөөд хүүхдэд бага наснаас нь шүдээ эрүүл байлгах дадал суулгах нь чухал юм. Энэ хүрээнд Булган аймгийн сумдуудад Шүдний олимпиадыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Булган аймагт болсон шүдний олимпиадад “Эрдэнийн чулуу” баг түрүүлжээ

Булган аймагт болсон шүдний олимпиадад “Эрдэнийн чулуу” баг түрүүлжээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх